Жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байна

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Булган аймгийн Хангал сум Хялганат тосгонд ажиллаж, Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв-123 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус анги нь  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжих, байгалийн доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоолоор байгуулагдан, үйл ажиллагаа явуулж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш өвлийн дотор хүлэмжийн бортогонд үрээр нийт 67.540 үрсэлгээ хийж, 355.750 тарьц, суулгац, харандааг нөөцөлсөн. 

 Түүнчлэн Орхон аймгийн Жаргалант, Булган аймгийн Орхон суманд байрлах мод үржүүлгийн газрын жимс, жимсгэний талбайн тариалалт 70-80 хувийн ургалттай байгаа бөгөөд хавар, намрын тариалалтын хүрээнд тус талбайн сул хэсгийг 100 хувь ашиглан тарьц суулгац тариалахаар ажиллаж байна.

 Мөн 10.000 ширхэг жимс, жимсгэний суулгацыг үндэслүүлж, намрын тариалалтын үеэр харьяа анги, байгууллагуудад нийлүүлэхээр төлөвлөж байгааг энэ үеэр танилцууллаа.

 

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ