БНЭУ-ын НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, тус улсын Pелианс сангаас Гужарат мужийн Буж хотноо зохион байгуулсан “Эрт зарлан мэдээлэх, эртнээс авах арга хэмжээ ба оролцогч талууд” сэдэвт семинарт ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Базаррагчаа, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газрын дарга Ч.Ариунаа нар оролцоод ирлээ.
Тус семинарт БНЭУ, Монгол, Непал, Кени улсууд, Энэтхэг улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын 40 орчим төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсаас оролцогчид хоёр салбар хэлэлцүүлэгт оролцож, 2023-2024 оны өвөл тохиолдсон зудын гамшиг, зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ, эрсдэлийн мэдээлэлд үндэслэн Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл танилцууллаа.

Тус семинараас гарсан үр дүнг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийн III үе шатны арга хэмжээний төлөвлөгөөний төсөлд тусгах юм.

2025/04/02
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/04/02
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/04/02
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ