ОХУ-д суралцах нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна

A- A A+

ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа “Иргэний хамгаалалтын академи”, “Гал эсэргүүцэх албаны академи”-ийн магистр, бакалаврын хөтөлбөрт Онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч бүрэлдэхүүн болон дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн сонсогч (1 дүгээр курс), ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдаас тус тус сонгон шалгаруулж суралцуулна.

Тавигдах шаардлага:

Магистр:

  • Онцгой байдлын байгууллагад 4-өөс дээш жил ажилласан,
  • Ахмад болон түүнээс дээш цолтой,
  • Бакалаврын дипломын хуулбар,
  • Орос хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй,
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2027 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх,
  • Биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх.

Бакалавр:

  • Онцгой байдлын байгууллагын ахлагч бүрэлдэхүүн, ДХИС-ын Онцгой байдлын сургуулийн сонсогч, ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагч;
  • Нас 18-23 хүртэл настай;
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ;
  • Гадаад паспортын хүчинтэй хугацаа 2031 оны 12 дугаар сар хүртэл хүчинтэй байх;
  • Хэлний бэлтгэл болон үндсэн ангид суралцах тул дээрх хугацаанд суралцахыг зөвшөөрсөн байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Суралцах өргөдөл;
  • байгууллагын дарга, захирагчийн тодорхойлолт албан бичиг;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралт; /сүүлийн хагас жилийн дүн/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /e-mongolia/;
  • Төрийн алба хаагчийн анкет;
  • Цээж зураг /3*4/.
  • Шалгалтын бэлтгэлийг сайтар хангаж, дэвтэр бал, бүртгэлийн хураамж, биеийн тамирын хувцастай ирнэ.

д/д

Анги, байгууллага

Овог, нэр

Цол

Албан тушаал

Холбоо барих утасны дугаар

1.

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

Хугацаа:

Онцгой байдлын ерөнхий газар altangerel.s@nema.gov.mn цахим хаягаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор ирүүлнэ үү. (Харилцах утас: 51-262510, 88052696)

 Сонгон шалгаруулалтыг  04 дүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хүсэлт гаргасан алба хаагч, сонсогч, төгсөх ангийн сурагчдаас “Математик”, “Физик”, “Биеийн тамир”, “Ярилцлага”, “Орос хэл”-ний шалгалтыг авч ТТАХНЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэг, СЭМҮТ-ын урьдчилан сэргийлэх үзлэгүүдэд хамруулж сонгон шалгаруулна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ