Онцгой байдлын ерөнхий газар, АШУҮИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн харьяа эмнэлгийн эмч нар Онцгой байдлын байгууллагын эмч нартай хамтран өнгөрсөн 2024 онд 11 аймгийн Онцгой байдлын байгууллагын 1500 гаруй ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулсан.
Тодруулбал, дотор, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, хавдар судлалын чиглэлийн нарийн мэргэжлийн үзлэгт өмнөд бүсийн 4, хойд бүсийн 7 аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын алба хаагчдыг хамруулсан юм.
Тиймээс Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан хамтран ажилласан эмч нарыг хүлээн авч уулзан, Онцгой байдлын байгууллагын шагналаар шагнаж урамшууллаа.
2025/03/31
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/31
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/31
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ