“Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна

A- A A+

 ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газраас зохион байгуулж байгаа “ Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” хэлэлцүүлэгт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян оролцож, амжилт хүслээ.

 Хошууч генерал Г.Ариунбуян “Дэлхий дахинд гамшгийн тохиолдол сүүлийн 20 жилд эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд 2021-2030 онуудад гамшгийн тохиолдол өмнөх 10 жилээс 40 орчим хувиар нэмэгдэх магадлалтай гэсэн тооцоог НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас гаргасан байна. Улс орнуудын туршлагаас харахад гамшгийг сөрөн тэсвэрлэх стратеги бүхэлдээ төрд төвлөрсөн үүрэг, хариуцлага, хүч хэрэгслийг бүс, орон нутагт тэнцвэржүүлэн шилжүүлж, аливаа гамшиг, эрсдэлээс урьдчилан сэргийлэх даван туулахад бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна. Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 416 дугаар тогтоолоор “Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал, амьтныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Цаашид энэхүү төлөвлөгөөг улс орнууд болон манай улсад тохиолдсон гамшиг, ослын сургамж, шинэчлэгдэн батлагдсан хууль, тогтоомж, эрхзүйн баримт бичигтэй нийцүүлэн, гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн боломжид тулгуурлан шинэчлэн боловсруулах шаардлага үүсээд байна.Тиймээс Онцгой байдлын байгууллагаас дээрх төлөвлөгөөний төслийг 2024 онд шинэчлэн боловсруулж холбогдох яам, агентлаг, байгууллагуудаас саналыг авч нэгтгэсэн. Тус төлөвлөгөөг салбарын онцлог, чиг үүргийг оновчтой тусгах, гамшгийн үед хүч хэрэгслийг үр дүнтэй удирдан зохион байгуулж хохирол багатай даван туулах бодлогын баримт болгон батлуулахад та бүгдийн оролцоо чухал байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт гамшгаас хамгаалах улсын албад, яам, агентлаг, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд 04 дүгээр сарын 04-нийг хүртэл үргэлжилнэ. 

Энэ үеэр гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага, гамшгаас хамгаалах төлөвлөлт ба эрхзүйн орчин, гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөх, гамшгаас хамгаалах улсын албаны ажиллах нийтлэг журам зэрэг сэдвийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгч, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, дадлага хийж, эцэслэн боловсруулах юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.