Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээргэ муудаж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байгаа учраас Мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт энэ сарын 26-28-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа.

Дадлага сургуулийн хүрээнд бодит нөхцөл байдалд нийцүүлэн боловсруулсан цагийн байдлын дагуу хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, мэдээ мэдээлэл солилцох, бусад яам агентлагтай харилцан ажиллагааг зохион байгуулах штабын дадлагыг хийж, харилцан ажиллагаагаа жигдрүүлсэн юм.

Мөн цагийн байдлын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд Орхон, Ховд, Дорноговь, Булган аймагт малын гоц халдварт өвчний үеийн дууриалган үзүүлэх дадлага хийлээ.
Ингэснээр улсын хэмжээнд Мал эмнэлгийн байгууллага хоорондын харилцан ажиллагаа тодорхой болж, бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал дээшилж, ҮАБЗ, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын харилцан хамтын ажиллагааг тодотгосон гэдгээрээ онцлог байлаа.


2025/03/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ