Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас Тайландын Бангкок хотод өндөр барилга нурж, 43 ажилчин нурангид дарагджээ

A- A A+

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Сагайнг хотод өнөөдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь Сагайнг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд, 10 км-ийн гүнд байсан гэж албаны мэдэгдэлд дурджээ. Энэ бүс нь нийслэл Нейпидо хотоос хойд зүгт 100 орчим км зайд оршдог аж.

Тус газар хөдлөлтийн чичирхийлэл Тайланд, Вьетнам зэрэг хөрш таван оронд мэдрэгдсэн бөгөөд хүчтэй газар хөдлөлтийн дараа Тайландын нийслэл Бангкок хотод төрийн байгууллагын оффисын зориулалтаар барьж байсан 30 давхар өндөр барилга нурж, 43 ажилчин нурангид дарагдсан тухай тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ. Одоогоор хүний амь нас хохирсон тухай мэдээлээгүй байна.

Түүнчлэн дахин газар хөдлөх магадлалтайг мэргэжлийн байгууллагаас анхааруулсан тул тус бүс нутагт амьдарч байгаа болон зорчин яваа манай улсын иргэд өндөр барилга, ургаа мод, цахилгааны шон зэргээс хол байж, өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ задгай талбайд нүүлгэн шилжүүлэх хэрэгтэй гэж Монгол Улсаас Тайландын Хаант улсад суугаа Элчин сайдын яамнаас зөвлөв.

Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн эсвэл танил, найз нөхөд, хамаатан садан, гэр бүлийн гишүүн нь холбоо тасарсан бол Элчин сайдын яамны +66 061-026-9692, +66 082-003-8683 шуурхай утсаар яаралтай мэдээлэх аж.

Эх сурвалж: montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ