Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль хоёрдахь өдрөө штабын дадлагаар үргэлжилж байна.

Сургуульд Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лаборатори, 21 аймгийн Мал эмнэлгийн газрын нийт 1000 гаруй ажилтан, албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдаж байгаа юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь “Мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчид мал, амьтны гоц халдварт болон зоонозын халдварт өвчний үеийн цагийн байдлын дагуу ажиллаж байна.


2025/03/27
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/27
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/27
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ