ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 40 гаруй суралцагч хамрагдан, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх эрхтэй болсон юм.

Суралцагчид гамшгийн төрөл тус бүр дээр байгууллага, аж ахуйн нэгжийн түвшинд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, арга аргачлалд суралцан, гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулах, тайлан гаргах чиглэлээр ур чадвар эзэмших танхимын болон дадлага ажлын 110 цагийн багц хичээлд хамрагдлаа.

2025/03/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ