Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Мал эмнэлгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдлага, алба хаагчдад 04:00 цагт “Цуглар” зарлан мэдээллийн дохиог өгч, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар дадлага сургууль эхэлсэн юм.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, МЭЕГ-ын дарга А.Нарантуяа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Хурандаа Ц.Ганзориг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах бүрэлдэхүүн хэсгийн хэд, хэдэн асуудал та бүхний ажил, үүрэгтэй шууд холбоотой байдаг. Сүүлийн жилүүдэд төв болон зүүн бүсийн аймгуудыг хамран гарсан хонины цэцэг, бог малын мялзан, баруун бүсийн зарим аймгуудад гарсан бог малын мялзан, төвийн бүсийн аймгуудад гарсан гахайн африкийн мялзан зэрэг өвчний хариу арга хэмжээг зохион байгуулан ажилласан.Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээргэ муудаж шилжилт хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгдэж байна. Мөн зэрлэг амьтан, нисдэг шавжаар дамжин хил дамнан орж ирэх гоц халдварт өвчнүүдийн эрсдэл өндөр байна. Тиймээс мал эмнэлгийн байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгаа тул энэхүү сургуулийг анх удаагаа зохион байгуулж байна” гэлээ.

Сургуульд Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабратори, 21 аймгийн Мал эмнэлгийн газрын нийт 1017 гаруй ажилтан, албан хаагч оролцож байна.

Мөн дадлага сургуульд ҮАБЗ, Гамшгаас хамгаалах улсын алба, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын төлөөлөл дадлага сургуульд хамрагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.
Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням ажиллаж, томилогдсон алба хаагчид мэргэжил, агазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

2025/03/26
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/03/26
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/03/26
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.