Аймаг бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлэлт дүгнэлтээ шинэчлэн гаргах шаардлагатай байна

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан гамшгийн үеийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайжруулах, гамшгийн үеийн бодлого, төлөвлөлтөө нарийвчлан гаргахтай холбогдуулан 21 аймаг, нийслэлийн Онцгой комиссын дарга нартай цахимаар хуралдаж дараах чиглэлээр үүрэг өглөө.

ГАМШГИЙН МЕНЕЖМЕНТ, БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

-Гамшгаас урьдчилан сэргийлэх, бодлого стратегийн төлөвлөлтийг сайжруулах, олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, (UNDRR, FAO, UNEP-удирдамж) Аймаг бүр гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, үнэлэлт дүгнэлтээ шинэчлэн гаргах, бүсчилсэн менежмент боловсруулах, Цаг уурын эрсдэлийн судалгааг нарийвчлан гаргаж, гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллах;

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдалд дрон, хиймэл дагуулын тандалтыг өргөжүүлэх, мэдрэгч бүхий түймэр илрүүлэх системийг нэн яаралтай нэвтрүүлэх, Гал, түймэр унтраахад шаадлагатай шинэ техник тоног төхөөрөмж, ус шүршигч дрон, нисдэг тэрэгний тоог нэмэгдүүлэх;

САНХҮҮЖИЛТ, НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭНД:

-Аймаг орон нутгийн удирдлагууд гамшигтай тэмцэх төсвөө нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Олон улсын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Гал унтраах техник, хэрэгслийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Гал түймрийн шалтгаан нөхцөлийг тогтоож, ой, хээрийн түймэр гаргасан этгээдэд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох арга хэмжээг холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг эрчимжүүлэх, Хүний болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй түймрийн нөхөн төлбөрийн механизмыг боловсронгуй болгох;

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙН ХҮРЭЭНД:

-Ерөнхий боловсролын сургуулиудад ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг тогтмол зохион байгуулах, Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд тогтмол хүргэж, кампанит ажил өргөжүүлэх ингэхдээ иргэдийн гар утасны апп, мэдээллийн сүлжээг хөгжүүлэх, Гал түймэр унтраах сайн дурын бүлгүүдийг байгуулах, сургалт дадлагыг тогтмол зохион байгуулах,

БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

-ОБЕГ, ЦЕГ, БОУАӨЯ, БХЯ, ХХЕГ-уудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, Ой, хээрийн гал түймрийн үед ажиллах нэгдсэн командын төвийг байгуулах, Аймаг, сум бүр гал түймэр унтраах дадлага, сургуулилтыг долоо хоног бүр тогтмол зохион байгуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын ой, хээрийн түймэртэй тэмцэх тогтолцоог сайжруулахын тулд бодлого, технологи, санхүүжилт, хууль эрх зүйн орчин, иргэдийн оролцоо, төр хувийн хэвшлийн байгууллагуудын уялдаа холбоог нэгтгэсэн нэгдсэн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.