Хитроу нисэх буудал түймрийн улмаас түр хаагджээ

A- A A+

ЛОНДОН, 2025 оны гуравдугаар сарын 21 /Reuters/. Их Британийн нийслэл Лондон хотын баруун хэсэгт гарсан томоохон түймрийн улмаас Хитроу нисэх онгоцны буудлыг баасан гарагт бүхэлд нь түр хаахаар болжээ.

Нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 6.5 км зайд орших Хейс сууринд “North Hyde” цахилгааны дэд станцын трансформатор шатсаны улмаас олон мянган барилга байгууламжийн цахилгаан тасарч, 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна.

“Зорчигчид болон ажилтнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс манай буудал гуравдугаар сарын 21-ний 23:59 цаг хүртэл түр хаагдана. Иймд нисэх буудлыг зорихгүй байхыг зорчигчдод зөвлөж байна. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл агаарын тээврийн компанитай холбоо барина уу” гэж Хитроу нисэх онгоцны буудлын X хуудсанд мэдээлжээ.

Хэд хэдэн нислэгийн чиглэлийг өөрчилснийг нислэгийн хяналтын “FlightRadar24” цахим хуудсаар мэдээлсэн бол ойрын өдрүүдэд саатал дахин үүсэж магадгүй гэдгийг нисэх буудлын удирдлагууд анхааруулж байна.

Австралийн Перт хотоос ирж буй “Qantas” компанийн онгоцны чиглэлийг Парисын Шарль-де-Голль буудал руу болгож өөрчилсөн бол Нью-Йоркоос ирж буй “United Airlines” компанийн онгоц Ирландын Шеннон хотод газардана гэж Франс Пресс агентлаг мэдээлжээ.

Европын хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудал болох Хитроу жилдээ 80 сая гаруй зорчигч хүлээн авдаг.

Дэд станцад 10 гал унтраах машин, 70 орчим гал сөнөөгч ажиллаж байна гэж Лондоны Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлсэн байна. Байгууламжаас их хэмжээний утаа гарч байгаа нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан дүрс бичлэгээс харагдана. Орон нутгийн цагаар пүрэв гаргийн 23:23 цагийн орчимд гал гарсан бөгөөд гал сөнөөгчид түймрийг унтраахаар шөнөжин ажиллажээ. 

Эх сурвалж: montsame.mn

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.