Онцгой байдлын ерөнхий газраас Мал эмнэлгийн ерөнхий газарт энэ сарын 26-28-ны өдрүүдэд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд тус сургуулийн штабын дарга, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, ажлын хэсгийн гишүүд, БОУАӨЯ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ-ын төлөөллүүд өнөөдөр Мал эмнэлгийн ерөнхий газарт ажиллалаа.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг үнэлж, харьяа байгууллага дээр хяналт тавих алба хаагчдын хуваарийг удирдах бүрэлдэхүүнд таницуулан, сургуулийн үеэр хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, дууриалган үзүүлэх дадлагын талаар санал солилцсон юм.

2025/03/21
Шинэ мэдээАялал, зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас "Усыг бүү бас" аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ.
2025/03/21
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Архангай аймагт “Орон нутгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, сайн дурын хэсэг, хүмүүнлэгийн байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, тэдгээрийн харилцан ажиллагаа” сэдэвт гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/03/21
Шинэ мэдээЭнэхүү иж бүрэн сургуулийн хүрээнд аймаг, сум, багийн түвшний удирдлага, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын харилцан ажиллагаа, мэдээлэл солилцоо, шийдвэр гаргалтын шуурхай байдал, хүч хэрэгслийн татан төвлөрүүлэлт, нүүлгэн шилжүүлэлт, түр байршуулалт, эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах ажиллагаа, гал түймэр унтраах, үер усны аюулаас хамгаалах, холбоо мэдээллийн тасралтгүй ажиллагааг дадлагажуулсан гэдгээрээ онцлог юм.