ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонслоо.

Тус сумын Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид сүүлийн гурван жилийн хугацаанд 153 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 362 хүний амь нас, 2.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд байнгын усалгааны систем бүхий 0,5 га талбайг хашаажуулан, 5 төрлийн 500 суулгац суулгаж, 90 хувийн ургалттай байна.
Сум, орон нутгийн удирдлагуудын зүгээс Онцгой байдлын хэлтсийн шинэ байрны газрыг шийдвэрлэн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн шинэчлэлтийг хийхэд тогтмол анхаарч ажиллаж байгааг танилцууллаа.

Тухайлбал, орон нутгийн санхүүжилтаар туулах чадвар сайтай, хөдөлгөөнт удирдлагын байрны зориулалтаар бүрэн тоноглогдсон Зил-131 загварын автомашин шийдвэрлэж, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэх зориулалт бүхий зөөврийн сууцыг худалдаж авч, хүлээлгэн өгсөн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян, Онцгой байдлын хэлтсийн шинэ байрны барилга ажлыг ирэх оноос эхлүүлж, алба хаагчдын ажиллах орчин нөхцлийг хангахад анхаарч ажиллаж байгааг танилцууллаа. Сум, орон нутгийн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, өөрийн болоод зэргэлдээ сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллаж байгаад талархал илэрхийлэн, ажлын амжилт хүссэн юм.

2025/03/21
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/03/21
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/03/21
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.