Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6…-11 градус хүйтэн, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 5-10 метр. +11…+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 25, 26-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 17-нд зүүн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зарим газраар, 23-нд ихэнх нутгаар, 24,25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 26-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, шороон шуурга шуурга шуурна.  22-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -3...-8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +16...+21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна. 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна. 

Гал түймэр: 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.5 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Төв аймгийн Зуунмод сумын Баянхошуу багт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн “Акуа” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 08:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 2х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний барилгын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.2 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баян-Арцат  багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 13:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 6х4 метрийн хэмжээтэй зөөврийн сууцны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 13:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн хашааны 0.7 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ниий өдрийн 15:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Налайх дүүргийн 8 дугаар хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 17:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход коллежийн цайны газрын хүнсний агуулахад цахилгааны утас, цаасан хайрцаг шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн “Өлхөн” гэдэг газар /ангийн байрлалаас баруун хойд зүгт 46 км-т/ өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 16:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 15х20 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 23:26 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж  байсныг ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 33 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.20-ны өдрийн 02:09  цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 хэмжээтэй хогийн цэгт хог, иргэн А-гийн “Хайлюкс” загварын автомашин хайрагдан шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр: 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Кабинт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 185 км-т, сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.19-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 19:30 цагт унтраасан. Уг гал түймэрт 2200 га талбай өртсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.