Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд уул усаар холбогдсон, мөнхийн найрсаг хөрш Монгол, Хятад хоёр улсын харилцааны талаар, олон жилийн турш хамтран ажиллаж буй хоёр байгууллагын хамтын ажиллагаа, онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг болон цар тахлын үед харилцан дэмжлэг үзүүлж, тусалдгийг онцлон тэмдэглэв.

Уулзалтаар хил орчмын ой хээрийн гал түймэртэй тэмцэх, гал түймрийн үед хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох механизмыг илүү сайжруулах, орон нутгийн Онцгой байдлын газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хил залгаа аймгуудын хамтын ажиллагаа болон гамшгийн үед үзүүлэх яаралтай тусламж, хүмүүнлэгийн тусламжийг хэрхэн хүргэх арга замуудын талаар санал солилцсоноос гадна хурандаа Ц.Ганзориг Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад нарийн мэргэжлээр сургаж, бэлтгэх хүсэлтийг илэрхийллээ.
Дэд тэргүүн, Элчин зөвлөх Жан Мүшин хоёр улсын харилцаа, тэр дундаа гамшгаас хамгаалах хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хэрэгжилтийг чухалчлан авч үздэг талаар дурдаад, цаашид хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд үргэлжлүүлэн идэвхийлэн хамтран ажиллахаар тохиролцов. Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын холбогдох их дээд сургуулиудад нарийн мэргэжлээр сургахад хүчин чармайлт гарган дэмжин ажиллахаас гадна богино хугацааны сургалтуудад хамруулах боломжтойг дурдсан юм.
2025/03/19
Шинэ мэдээДээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.
2025/03/19
Шинэ мэдээНийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/03/19
Шинэ мэдээОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.