Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар  тогтуун.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -7…-12 градус, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор 0…-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0...+5 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +6...+11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +8…+10 градус дулаан байна.

Төлөв байдал: 20, 21-нд нийт нутгаар хур тунадас орохгүй. 22-нд Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 20, 21-нд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Агаарын температур Шөнөдөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...+4 градус дулаан, бусад нутгаар 0... -5 градус хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Монгол-Алтай болон Хангайн уулархаг нутгаар +5...+10 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар +16…+21 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна. 23-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Гал түймэр:

Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багт байшингийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 09:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэгт гал гарч байсныг ажиллан унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороонд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 11:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход ил задгай хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Аривжих багт хог ачилтын автомашин дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 13:09 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн байрны тагт дээр эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 13:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Багануур дүүргийн 5 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 14:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн эзэмшлийн чацарганын 1 га талбайн шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 14:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 3х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн яндангийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 03:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 6х9 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, дотор хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 05:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн эзэмшлийн 5 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн “Хүрэн шавхын нуруу” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс баруун урд зүгт 39 км/ 2025.03.18-ны өдрийн 20:17:12 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 20:24 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Богд багийн Засаг даргын орлогчоос тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ажиллагааны шуурхай штаб удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна

 “Ажиллагааны шуурхай штаб” нь гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлаг, аймаг, сум, дүүргийн Онцгой комиссын үйл ажиллагаанд мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, хүн, хүч, хэрэгслийг тодотгож, томилгоожуулах, үүссэн нөхцөл байдалд үнэлгээ, дүгнэлт хийж, шийдвэр гаргах арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцлаа

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ.