Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажил, албандаа амжилт гаргасан зарим алба хаагч, ахмад ажилтнуудад төрийн дээд одон медаль хүртээснийг өнөөдөр гардуулан өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 дугаар зарлигаар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор-6, “Цэргийн гавьяаны одон”-оор-11, “Алтан гадас” одонгоор-2, “Цэргийн хүндэт медаль”-аар- 22, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар нэг, “Шударга журам” медаль”-аар 9 буюу нийт 51 алба хаагч шагнагдсан юм.
Түүнчлэн Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны "Тэргүүний ажилтан" тэмдгээр "Онц гал сөнөөгч" тэмдгээр-11, “Онц гал сөнөөгч” тэмдгээр-9 алба хаагчийг шагнасан бол ОБЕГ-ын даргын тушаалаар дэд хурандаа цолыг-7, хошууч цолыг-10, ахмад цолыг-13, дэслэгч цолыг-8 алба хаагчид тус тус олголоо.
Хошууч генерал Г.Ариунбуян “Үе, үеийн ажилтан, алба хаагчдын төлөөлөл болж эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, хийсэн бүтээсэн үйл хэргээ төрдөө үнэлүүлсэн нийт алба хаагчдадаа болон хугацааны цолоор шагнадсан алба хаагч та бүхэндээ ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Төрийн цэргийн байгууллагын нэгэн эд эс болж, түмэн олноо авран хамгаалах их үйлсэд хүчин зүтгэж байгаа нийт алба хаагч, тэдний гэр бүлд Монгол цэргийн өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье” гэлээ.
2025/03/18
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2025/03/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ