Албанаас төрөн гарсан шинэ гавьяатууд, хурандаа нарт хүндэтгэл үзүүллээ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” болон “Монгол Улсын Гавъяат багш цол" хүртсэн ажилтнууд, Онцгой байдлын байгууллагаас шинээр төрөн гарсан хурандаа нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

 Энэ үеэр хошууч генерал Г.Ариунбуян, “Онцгой байдлын байгууллагын өнөөдрийн хөгжлийн түүхийн хугацаанд та бүхний оруулсан хувь нэмрийг Монгол Улсын төр засаг өндрөөр үнэлж, төрийн дээд шагналаа хүртээсэнд туйлын баяртай байна. Энэхүү үйл явдал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг төр засаг, ард түмэн үнэлж, дэмжиж байгаагийн томоохон илрэл. Та бүхэн бидний бахархал юм шүү” гэлээ.

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан  “Үйлчилгээний гавьяат ажилтан цол”-оор Онцгой байдлын байгууллагын анхны дарга, доктор, профессор, хошууч генерал П.Дашыг, Монгол Улсын Гавъяат багш цол"-оор гал сөнөөгчөөс ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын системийн байгууллагад 53 жил тасралтгүй ажилласан Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадоржийг шагнасан билээ.

Мөн ЗХЖШ-ын даргын тушаалаар албан тушаалын хурандаа цолыг Онцгой байдлын байгууллагын долоон удирдах албан тушаалтан хүртээд байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ