Үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат багш цолоор шагнууллаа

A- A A+

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх зарлиг гарган, Онцгой байдлын байгууллагаас доктор, профессор, хошууч генерал П.Дашыг “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор,Монгол Улсын зөвлөх инженер, доктор, профессор, хурандаа Г.Даваадоржийг "Монгол Улсын Гавъяат багш цол"-оор тус тус шагналаа.

Хошууч генерал П.Даш нь Засгийн газрын 2004 оны I тогтоолоор Иргэний хамгаалалтыын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх газрыг нэгтгэн Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулахад анхны даргаар томилогдон 2007 оныг хүртэл ажилласан юм.  Иргэний хамгаалалтын уламжлалт ойлголтоос гамшгаас хамгаалах үзэл баримтлалд шилжсэн Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлуулан, хэрэгжилтийг хангах, улмаар шинэ тутам үүсгэн байгуулагдсан гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй тохируулагч  агентлагийг  эмхлэн  байгуулах,  гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй  болгох, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, гамшгийн менежментийг боловсронгуй болгох талаар санаачилга гарган ажилласнаар Онцгой байдлын байгууллагын эрх зүйн орчин шинэчлэгдэж, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх чадавх дээшилж, алба хаагчдын нийгмийн хамгаалал сайжирсан юм.

Хурандаа Г.Даваадорж нь 1968 онд тухайн үеийн Дархан хотын Гал унтраах ангид аврагч-гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, ОБЕГ-ын системийн байгууллагуудад тасралтгүй 53 жил үр бүтээлтэй ажиллаж, 2008 оноос ДХИС, МУИС, МБИС, ИЗОУИС, ШУТИС, ХҮРЭЭ мэдээлэл холбооны технологийн дээд сургуулиудад зөвлөх профессор багшаар ажиллаж байна. Тэрээр 2003 онд “Гал түймэр унтраах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах судалгаа” сэдвээр доктор (Ph.D), 2015 онд Зөвлөх инженерийн зэрэг хамгаалж, 2006 онд Батлан хамгаалахын их сургууль, ИЗИС-ийн профессорын цол хүртсэн. Улмаар олон улсын шинэ техник, технологи, сургалтын дэвшилтэт арга зүйн мэдээлэл авч, Монгол орны нөхцөлд бага хэмжээний гал унтраах техник хэрэгслийн оношлох инновац  ДА-1, ДА-2, ДА-3 төхөөрөмжүүдийг зохион бүтээж, туршин үйлдвэрлэлд нэвтрүүлснээр оюуны өмчийн газраас зохиогчийн эрхийн ашигтай загварын гэрчилгээ авсан юм.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.