Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймгуудад цас орсон.  Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр:  Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Халх голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +5…+10 градус, бусад нутгаар 0...+5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

Төлөв байдал:  3 дугаар сарын 18-наас 22-ны өдрийн хооронд Ихэнх хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нийт нутгаар секундэд 4-9 метр. Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25...-30 градус, өдөртөө -10..-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө -13…-18 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгаар шөнөдөө -2...+3 градус , өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна.

Гал түймэр: 

Багануур дүүргийн 3 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 12:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайн газар шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 13:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 10 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Түнхийн хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 176 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 8 км-т/ өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 13:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн 20x15 метрийн хэмжээтэй малын хашааны зүүн хойд хэсэг, 600 боодол /12 тонн өвс/ хураалттай өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн “Нарс”-ны гудамжны 512 тоот  /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь 50 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн "LEXUS RX450h" загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн “Өндөр толгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 25 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т/ гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 12:56 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 25х36 метрийн хэмжээтэй, 12х16 метрийн хэмжээтэй малын саравч шатаж, хураалттай мянга гаруй боодол өвс, малын өтөг бууц шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Лүн багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 16:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-гийн 5 ханатай гэр шатаж байсныг унтраасан.

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сансар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 18:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.16-ны өдрийн 21:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.

Хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Цагаан хашаат” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 03.16-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Асгат сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 200 га талбай өртөж шатсан.

Геологийн гаралтай аюулт үзэгдэл: 

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Баянговь сумын Өрхт багийн “Баян толгой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 220 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/ 03.17-ны өдрийн 05:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 05:21 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Эрэн хайх, аврах бүлэг, Өрхт багийн Засаг дарга нараас тодруулахад иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй хохирол учраагүй тухай мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар өссөн байна

Түүнчлэн 100 мянган хүн амд харьцуулсан сургалтын хүртээмж өмнөх оноос 51.8 хувиар нэмэгдсэн бөгөөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хамрагдалт өмнөх онтой харьцуулахад 8.36 хувиар өссөн байна.

Д.Базаррагчаа: Монголд тохиолдож болзошгүй эрсдэлээр нь газар хөдлөлт, аянга, ган, зуд… гэж гамшгийг эрэмбэлдэг

Түгээмэл тохиолдох 10 гамшгийн аюулыг сонгож, Монгол Улсын газар нутгийн хэмжээнд аюулын өртөх байдлаар авч үзвэл газар хөдлөлтийн аюул (500 жилийн эргэн тохиох магадлалаар) хамгийн эхэнд эрэмблэгдэж байна. Дараа нь хохирол багатай ч тохиолдох магадлалаараа аянга орж байна. Тэгээд ган, зуд гээд үргэлжилнэ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв

Сарын эхээр нутгийн зүүн хагаст, мөн нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаа болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар хүйтэн жиндүү, салхи шуургатай, тогтворгүй цаг агаар зонхилох тул хол замд гарахдаа богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.