Хойд Македоны Кокани хотод байрлах "Pulse" нэртэй шөнийн цэнгээний газарт Ням гаригийн үүрээр гал гарснаар 59 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. Амиа алдагсдын гурав нь, шархадсан хүмүүсийн 20 гаруй нь насанд хүрээгүй байжээ.
Тус шөнийн цэнгээний газар нь үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсныг Хойд Македоны Дотоод хэргийн яамны сайд Панс Тосковский мэдэгдлээ. Үйл ажиллагаа эрхлэх хууль бус зөвшөөрлийг Эдийн засгийн яамнаас олгосон байна. Тиймээс буруутай этгээдүүд нь аль байгууллагын, ямар түвшний, ямар намын хэн ч байсан хариуцлагаа хүлээх болно гэдгийг ерөнхий сайд Христижан Микоски хэллээ.

Амьд хөгжмийн тоглолт үзэхээр тухайн шөнө 500 орчим хүн тэнд цугласан байсан. Хамтлаг ид тоглолтоо толилуулж байх үед гал түймэр дээврийн хэсгээс гарч эхэлсэн байна. Гэвч тэндээс гарах цорын ганц гарц байсан руу нь олон зуун хүн шахцалдан дайрч, ихэнх нь гарч чадалгүй гацсанаар Хойд Македоны түүхэнд сүүлийн жилүүдэд гараагүй эмгэнэлт явдал болов.
Эмгэнэлт явдал болсон тул Хойд Македон даяар долоо хоногийн гашуудал зарлав. Түүнчлэн Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен, Ромын пап Франциск тэргүүтэй дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлж байна.
Эх сурвалж: News.mn
2025/03/17
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/17
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/17
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ