Ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар  хүргэлтийн дроныг гамшгийн болон эрүүл мэндийн зориулалтаар ашиглах туршилтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж, үр дүн, цаашид авах арга хэмжээг тодорхойлох зорилгоор байгуулагдсан ОБЕГ-ын Холбоо, мэдээллийн технологийн газрын дарга, хошууч М.Отгонпүрэвээр ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. 

Хурлаар гамшиг, эрүүл мэндийн үйл ажиллагаанд хүргэлтийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг өвлийн улиралд цаг агаарын хүнд нөхцөлд цус, эмнэлгийн анхан тусламжийн хэрэгслийг хүргэх үйл ажиллагаанд турших талаар санал солилцсон юм. 

Ажлын хэсэгт  Цахим, хөгжил, Инновац, харилцаа холбооны яам, Эрүүл мэндийн яам,  Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх аврах 11 дүгээр ангийн холбогдох 10  ажилтан, албан хаагч ажиллаж байна. 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ