“Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг танилцуулах сургалтыг Ховд, Завхан аймагт зохион байгууллаа

A- A A+

Уур амьсгалын ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” (АДАПТ) төслийн хүрээнд “Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг 2023 онд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүнд зориулан боловсруулсан.

Энэ хүрээнд Ховд, Завхан аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүд, аймгийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, сумдын Засаг даргын тамгын газрын дарга нар болон холбогдох байгууллагын төлөөлөлийг оролцуулсан сургалтыг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтаар оролцогчдод гарын авлагыг танилцуулахаас гадна ус, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээлэлд суурилсан төлөвлөлтийг хийх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор бүлгээр ажиллан, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Мөн Ховд, Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдад гамшгийн мэдээллийн сан, газарзүйн мэдээллийн системийн чиглэлээр мэдээлэл өгч ажиллалаа.

“Гамшгийн эрсдэлийн удирдлага” гарын авлагыг танилцуулах сургалтыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөөлөл, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгийн эрсдэлийн удирдлага, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

 “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийг зорилтод аймгаар сонгосон бөгөөд төсөл 2028 он хүртэл хэрэгжинэ. 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ