Орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өглөө

A- A A+

Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Мөн гал түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өгсөн юм.

Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг зохион байгуулж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ