Түймэрт өртсөн 10 өрхөд сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

A- A A+

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд ажиллалаа.

Сүхбаатар суманд гарсан хээрийн түймрийн улмаас 3 гэр, 259 адуу, 104 үхэр 14 өвөлжөө, 6  хаваржаа болон нийт  30 айл өрх өртсөн байна.

Тиймээс гал түймэрт өртсөн малчдад иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламж үзүүлснийг хүлээлгэн өглөө.  Мөн түймэрт өртсөн 10 өрхөд тус бүр сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.  

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ