Алба хаагчид автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуультай хамтран “Автомашины цахилгаан болон электрон систем, оношилгоо, засварын мэргэшүүлэх богино хугацааны модуль” сургалтыг энэ сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, механик жолооч нарын нийт 20 орчим алба хаагч хамрагдаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Пүрэвдорж нар сургалтын хаалтын арга хэмжээнд оролцож, сургалтаар олгосон мэдлэг, ур чадварыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, алба хаагчдад таниулж ажиллахыг чиглэл болгоод, ажлын амжилт хүслээ.

Алба хаагчдад сүүлийн үеийн дэвшилтэт бүх төрлийн автомашины бүтэц, хийцийн лаборатори, цахилгаан болон электрон систем, камминс хөдөлгүүр, Тоёота хөдөлгүүрийн симулятор, “Приус 50” загварын сургалтын автомашины лаборатори, Hi-tech загварын оношилгооны автосканер, мультиметр ашиглан оношилгоо, засварын ажлыг гүйцэтгэх чадварыг эзэмшүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ