ОБЕГ-ын тэргүүн дэд бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нараар ахлуулсан Шуурхай ажлын хэсгийн бүрэлдэхүүн гал түймэр гарсан Хэнтий аймгийн Баян-Овоо суманд ажиллалаа.
Энэ сарын 09-нд Баян-Овоо сумын Сүмбэр багт гарсан гал түймрийн улмаас нийт 30.800 га газар шатсан бөгөөд урьдчилсан байдлаар 5 айлын 7 гэр, 5 саравч, 4 хашаа, нэг өрхийн 300 гаруй толгой мал өртсөн.
Монгол Улсын Засгийн газар, УОК-ын шийдвэрээр гал түймэрт өртсөн айл өрхүүдэд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламж үзүүлснийг ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүлээлгэн өглөө.
Мөн гал түймэрт өртсөн айл өрхөд СЭМҮТ, ЭМЯ, МЭЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд эрүүл мэндийн болон сэтгэлзүйн тусламж зөвлөгөө өгсөн юм.
2025/03/12
Шинэ мэдээТус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг эзэмшүүлэхээс гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ ач холбогдолтой юм.
2025/03/12
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2025/03/12
Шинэ мэдээГазар хөдлөлтийн чичиргээ Флоридад хүртэл мэдрэгдсэн аж.