Ой, хээрийн түймрийн нөхцөл байдал болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр мэдээлэл өглөө.
Тэрээр “Дорнод аймгийн Хэрлэн, Чойбалсан, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Батширээт, Баян-Овоо, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Архангай аймгийн Хайрхан суманд энэ сарын 09-нд бүртгэгдсэн 11 удаагийн ой, хээрийн түймрээс өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо суманд гарсан хээрийн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. . Урьдчилсан байдлаар түймэрт 38 гэр, 4 чингэлэг, 4 автомашин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3509 боодол өвс түймэрт өртсөн ба хохирлын хэмжээ эцэслэгдээгүй байна. Түймрийн эрсдэлтэй 14 аймаг байна. Ой, хээрийн түймэр нь бага цагт их талбайг хамардаг онцлогтой. Түймэр гарсан газарт салхины хурд 6-18 м/секунд хүртэл салхилдаг учраас түймэр унтраах ажлыг зохион байгуулахад алба хаагчдын амь насанд аюултай байдаг. Зарим тохиолдолд алба хаагчид салхиныхаа урд түймэрт өртөж болзошгүй айл өрхүүдийг түймрээс гаргах, нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулдаг" гэлээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, түймэрт өртсөн иргэдэд хүргэх тусламжийн цуваа өнөөдөр өглөө зүүн аймгууд руу хөдөлгөөн үйлдсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн түймэрт өртсөн айл өрх, иргэд, хүүхэд багачуудад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, орон гэр, орчны сэргээн босголтыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, галд өртсөн мал сүргийг эрүүлжүүлэх, малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийхээс гадна тусламжийн иргэдэд хүлээлгэн өгөх арга хэмжээг зохион байгуулж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлнэ" хэмээсэн юм.
Улсын хэмжээнд 3 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Архангай аймгийн Хайрхан, Дорнод аймгийн Хэрлэн, Баян-Уул, Булган, Цагаан-Овоо, Дашбалбар, Чойбалсан, Сүхбаатар аймгийн Асгат, Эрдэнэцагаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Батширээт, Дадал, Дундговь аймгийн Өндөршил сум буюу нийт 5 аймгийн 12 суманд 15 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ
Иймд иргэд та бүхэн хаврын хуурайшилттай өдрүүдэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025/03/11
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/03/11
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/03/11
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.