Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Завхан, Увс, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна, салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун аймгуудын аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -27…-32 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -19...-24 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2...-7 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 ханатай гэрийн өрх шатаж байсныг ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. 

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 15:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг багт хүүхдийн цэцэрлэгийн шал тогооны өрөөнд цахилгаан хэрэгсэл шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 19:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход хүүхдийн цэцэрлэгийн гал тогооны хэсэгт халуун тогоо, жигнүүр, хөргөгч шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:54 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4 ханатай гэр шатсаны улмаас 6х6 метрийн хэмжээтэй байшингийн урд хэсэг хайрагдаж байсныг ажиллаж унтраасан. 

Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.10-ны өдрийн 20:57 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход машин засварын газрын  хашаанд 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлөгыг 03.10-ны өдрийн 06:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход их хэмжээний хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Цас шаварт суусан: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн "Ганцын даваа" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 25км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход Цагаанчулуут сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан /3 зорчигчтой/ иргэн Д-гийн “Приус-30” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна

Дээрх түймэрт ойн 704 га, хээрийн 58.615 га нийт 59.319 га талбай өртсөн бол ой, хээрийн түймрийн аюулаас 26 гэр, 19 өвөлжөө, хашаа саравч авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 2000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. 

Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ

Нийт дуудлагын 95 нь обьектын гал түймэр, 11 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 1 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл,  10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн орлогч, штабын дарга нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газраас төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын газар, хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, дэргэдэх ангийн штабын дарга, улсын нөөцийн ангийн захирагч, салбарын дарга, цэгийн эрхлэгч нарын чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.