Дэлхийн сонсгол хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас АШУИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн чих хамар хооолойн эмч нартай хамтран нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагын алба хаагчдад зориулсан сонсгол бууралтыг эрт оношлон илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хамгаалах, дуу дамжуулах хэлбэрийн сонсгол буурах эмгэгийн талаар сурталчлан таниулах, зөв дадал, зуршлыг хэвшүүлэх хүрээнд сургалт, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа.

Сургалт, үзлэгт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах-09 дүгээр анги, НОБГ-ын 70 гаруй алба хаагчийг хамруулсан юм.
Алба хаагчид ажил мэргэжлээс шалтгаалсан дуу дамжуулах хэлбэрийн сонсгол бууралт, чихний хэнгэрэг хальс цоорох эмгэгийг эрт илрүүлэн оношлох, урьдчилан сэргийлэх аргад суралцаж, сонсгол бууралтын түвшинг багасгах, хамгаалах чиглэлээр нарийн мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээллийг авч, мэдлэг ойлголтоо нэмэгдүүллээ.

2025/03/07
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/03/07
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/03/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ