Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -14…-19 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -4…-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +4…+9 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18...-20 градус, бусад хэсгээр -12...-14 градус, өдөртөө 0…-2 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар ялимгүй цас орно. 8-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 8-нд Алтайн салбар уулсаар, 9-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 03.06-03.10-ыг хүртэл Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -10...-15 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -4...-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.
Гал түймэр:
Дорноговь аймгийн Сайншанд сумын 8 дугаар багт суудлын автомашин цахилгаан дамжуулах тулгуур багана мөргөсний улмаас шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 13:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 33 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн “Toyota Prius-41” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг, цахилгаан дамжуулах тулгуур багана шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан-Уул багт хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн хашаанд хураалттай 1 тонн өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 14:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 20:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн 1х1 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.06-ны өдрийн 06:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метр хэмжээтэй галлагааны өрөөнд яндангийн цонолт үүсэж шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, 1 хүн автомашинаас гарж чадахгүй байна гэсэн дуудлагыг 03.05-ны өдрийн 16:05 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Д /42 настай, эмэгтэй/ “Toyota Camry” загварын суудлын автомашинаар гэрэлтүүлгийн тулгуур багана мөргөж, дарагдсаны улмаас автомашинаас гарч чадахгүй байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Хонхор тосгоны Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.
Цас шаварт суусан: Баянхонгор аймгийн Баянговь сумын 1 дүгээр багийн “Их Богд Уул” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 166 км, сумын төвөөс хойд зүгт 70 км/ суудлын автомашин цасанд суусан, гаргаж чадахгүй 9 цаг болсон тухай дуудлагыг 03.05-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчдыг очиход иргэн З-гийн “Toyota Premio” загварын суудлын автомашин 4 зорчигчтой /3 том хүн, 1 хүүхэд/ цасанд суусан байсныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/03/06
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/03/06
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/03/06
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ