Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна

A- A A+

Цаг уурын байгууллагын гаргасан мэдээгээр арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.

Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Баянбулаг, Сэлэнгийн Ерөөд 22-30 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгийн нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 90 гаруй хувьд дунджаас ахуй, 10 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.


Эх сурвалж: ЦУОШГ 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дадлага сургуульд 5052 ажилтан, албан хаагч, 401 техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ