Сар шинийн баяр, амралтын өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан УОК-ын Шуурхай штабаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийлээ.
Хурлаар амралтын өдрүүдэд үүрэг гүйцэтгэх хариуцлагатай эргүүл, жижүүрийн бүрэлдэхүүнийг томилж, бэлтгэл бэлэн байдлыг хангах, аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, алба, мэргэжлийн ангийн томилгоот албан тушаалтныг үүрэг чиглэлээр хангах, гамшгийн нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг чиглэл болгосон юм.

Мөн цаг агаарын болон замын нөхцөл байдлын мэдээлэл болоод болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг тасралтгүй ард, иргэдэд хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

2025/02/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ