Сурагчдад эх оронч үзэл, хүмүүжил төлөвшил олгох сургалт зохион байгуулав

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ Баруун-Урт сумын ерөнхий боловсролын II сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл, үндэсний үнэт зүйл, өв соёлоо дээдлэх, эрсдэлийг ойлгох, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-сөрөн тэсвэрлэх агуулгаар сургалт хийлээ. Сургалтад тус сургуулийн ахлах ангийн 180 гаруй сурагч хамрагдсан юм.

 

Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, байгаль дэлхий, эх орноо хайрлах, цөлжилтөөс сэргийлж мод тарих, уур амьсгал, ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг, ослын үед өөрийн болон бусдын амь насыг хамгаалах талаар мэдлэг олгосоноос гадна суралцагчдын эх оронч сэтгэлгээг хөгжүүлэх, монгол хүн болж төрснөөрөө бахархах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, тусгаар тогтнолын үнэ цэнийг ойлгуулснаараа онцлог байлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ