Жил бүрийн гуравдугаар сарын нэгэнд дэлхий нийтээр олон улсын Иргэний хамгаалалтын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас "Иргэний хамгаалалт бол хүн амын аюулгүй байдлын баталгаа" уриалгыг дэвшүүлээд байна. Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 онд жинхэнэ гишүүнээр элсэж, 2011 онд Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн орон болсон.
Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага (ICDO) нь хүн амын хамгаалалт, тусламж үзүүлэх, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гамшгаас хамгаалах тогтолцоог бий болгоход хувь нэмрээ оруулах Засгийн газар хоорондын байгууллага юм.
Дашрамд дурдахад, Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас өөрийн улс орондоо иргэний хамгаалалт, Онцгой байдлын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан алба хаагчдад “Баатар одон” хүртээдэг бөгөөд тус шагналаар Онцгой байдлын байгууллагаас 30 гаруй алба хаагч шагнагдаад байна.
2025/02/28
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/28
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/28
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ