БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера болон ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг нар өнөөдөр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид ажиллалаа.

Энэ үеэр хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн үйл явцын талаар санал солилцлоо.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь 151 удаагийн нислэгээр 204 иргэнийг тээвэрлэн, эмнэлгийн тусламж үзүүлж, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

2025/02/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ