ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар болон Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар хамтран зүүн бүсийн аймгуудын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын сургалтыг тус аймагт зохион байгууллаа.
Энэ сарын 24-26-ны өдрүүдэд болсон сургалтад Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах ангиудын салааны захирагч, салааны захирагчийн туслах нарын 30 алба хаагч хамрагдсан юм.

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож, албаны бодлогыг танилцууллаа.

Алба хаагчдад “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх үйл ажиллагаа, анхаарах асуудал”, “Гал түймэр унтраах үед хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг хангуулах асуудал”, "Алба хаагчдын сэтгэл зүйн байдал, шинээр томилогдсон алба хаагчидтай ажиллах ур чадвар”, “Зүүн бүст зонхилон гарч буй объектын гал түймрийн нөхцөл байдал анхаарах асуудал” зэрэг бүс нутгийн газар зүйн онцлог, зонхилон тохиолддог гамшиг, осол , аюулт үзэгдлийн нөхцөл байдал дээр тулгуурлан танилцуулга мэдээлэл хийлээ.


Мөн тактикийн дадлага сургалт зохион байгуулах, дуурайлган үзүүлэх сургалт, мэргэжлийн мэдлэг шалгах шүүлэг, утаатай орчинд гал түймэр унтраах, хайгуулын ажиллагаа зохион байгуулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах дадлага сургалтыг зохион байгуулж, харилцан мэдлэг, мэдээллээ хуваалцлаа.


2025/02/26
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/26
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ