Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -10…-15 градус, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Халх голын хөндийгөөр -5…-10 градус хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар -0...-5 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 0 градус орчим байна.
Төлөв байдал: 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 27-нд нутгийн зүүн хэсгээр, 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 02.27-03.03-нд Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Гал түймэр:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 09:46 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн эзэмшлийн 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10:46 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн эзэмшлийн 6х12 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөний хана хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 23:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд зүйл, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 32 дугаар хороонд хогийн суваг шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 05:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Их уул” 2 дугаар баг /аймгийн төвөөс хойд зүгт 35 км, сумын төвөөс хойд зүгт 15 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 04:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 37 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Сайншанд чиглэлд 22 тонн бараа ачсан “Shaanxi Shacman-SX4255” загварын зүтгүүрийн автомашины чиргүүл хэсэг, ачааны хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Зам, тээврийн осол: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангай багийн ‘’Баруун өлөнт” автозамын гүүр /аймгийн төвөөс зүүн урд зүгт 226 км, ангийн байрлалаас хойд зүгт 5 км/ суудлын автомашин гүүрнээс унаж 2 зорчигч автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлагыг 02.26-ны өдрийн 06:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Crown” загварын суудлын автомашин 4 зорчигчтой гүүрний баруун талын жалга руу унаж, 2 иргэн автомашины арын суудалд дарагдсан байсныг эсэн мэнд гаргаж, Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол /ажиллагаа/: Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Шинэ хороолол” 24 дүгээр байрны хажуу талын бохирын нүхэнд /ангийн байрлалаас баруун зүгт 3 км/ суудлын автомашин замын хажуугийн бохирын ухсан нүхэнд унаж, 1 иргэн гарах боломжгүй байна гэсэн дуудлагыг 08:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход “Prius Alpha” загварын суудлын автомашин замын хажуугийн шугам солих зориулалтаар ухсан 4х8 метрийн хэмжээтэй, 3 метрийн гүнтэй нүхэнд унаж, иргэн У /37 настай, эмэгтэй/ автомашинаас гарах боломжгүй байсныг эсэн мэнд гаргаж, ЯТТТөвд хүлээлгэн өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/26
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/02/26
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/02/26
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ