Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халхгол, Төв аймгийн Мөнгөнморьт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдын нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж явган шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -11…-16 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -7…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -6…-8 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. 02.26-аас 03.02-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -13…-18 градус, өдөртөө +1...-4 градус хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Гал түймэр:
Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороонд ачааны автомашины тэвш дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 17:17 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бумбат багт сумын нэгдсэн хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 21:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь 49 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 20:34 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход 12х18 метрийн хэмжээтэй 3 давхар барилгын материалын дэлгүүрийн 2х6 метрийн хэмжээтэй гарааш дотор барилгын материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүн сайхан багт хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 4 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 12:36 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 5 ханатай гэр, Э-гийн 5 ханатай гэр, иргэн М-ийн 15х8 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн байр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 14х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Урантолгой багт амбаар шатаад хажуугийн байшин руу орох гээд байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 18:57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 4х6 метрийн хэмжээтэй гарааш бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 20:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-гийн 8х15 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 20:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн “Kia Granto” загварын автомашины чиргүүл дээр 200 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 02.24-ний өдрийн 22:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 6 дугаар хороонд барилгын хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 02.25-ны өдрийн 03:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 24 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/02/25
Шинэ мэдээАюулгүй байдлын үүднээс бүс нутгийн боловсролын газар өнөөдөр Сафи дахь улсын болон хувийн сургуулиудын хичээлийг түр зогсоогоод байна.
2025/02/25
Шинэ мэдээНийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2025/02/25
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ