Хамтын ажиллагааны хүрээнд алба хаагчдыг англи хэл, монгол бичгийн сургалтад хамруулна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, 2025 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.  Гэрээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян МУИС-ийн ректор Б.Очирхуяг нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагчийг монгол бичиг, англи хэлний сургалтад гурван сарын хугацаатай хамруулна.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид МУИС-ийн номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ