Онцгой байдлын ерөнхий газар, Оюутолгой ХХК-тай 2017 оноос хойш гамшигтай тэмцэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр "Оюутолгой" ХХК-аас 230 гаруй сая төгрөгийн өртөг бүхий "Barret 4090" загварын богино долгионы радио станцын багц тоног төхөөрөмжийг хандиваар хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, "Оюутолгой" ХХК-ийн Эрүүл мэнд, аюулгүй байдал байгаль орчны асуудал эрхэлсэн ерөнхий менежер Филип Абрахам нар оролцсон юм.

Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян "Улаанбаатар хотод цахилгаан соронзон долгионы нягтаршил, орчны нөлөөлөл өдрөөс өдөрт нэмэгдэж, радио долгион тархахад саад учруулснаар холбоо тогтоох холын зайг багасгаж байна. Харин та бүхний тусламж дэмжлэгтэйгээр холын холбоо зохион байгуулах чадавхыг нэмэгдүүлж байгаад баяртай байна" гэлээ.

Богино долгионы радио холбооны сүлжээ нь улсын хэмжээнд агаарын орон зайг бүрэн бүрхдэг бөгөөд сүлжээгүй, алслагдсан бүс нутгаас холын холбоо зохион байгуулах, мэдээ мэдээллийг шуурхай дамжуулах үүрэгтэй юм. Тус төхөөрөмжийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд Иргэний хамгаалалтын байгууллагын үеэс эхлэн өргөнөөр ашиглаж ирсэн бөгөөд эрчим хүчний хэрэглээ болон өртөг, урсгал зардал багатай цорын ганц холбооны хэрэгсэл гэдгээрээ онцлогтой.


2025/02/24
Шинэ мэдээТус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл 10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.
2025/02/24
Шинэ мэдээТиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
2025/02/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ