“Кадри” түншлэлийн багийн үнэлгээнээс гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлэх хэлэлцүүлгийг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Суурин зохицуулагчийн газартай хамтран КАДРИ үнэлгээнээс гарсан зөвлөмжийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх хүрээнд холбогдох салбар, яам, агентлагийн 60 гаруй төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж, эрчим, цар хүрээ, үзүүлэх нөлөө, учрах хохирол улам бүр нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд тохиолдож байгаа уур амьсгалын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл нь түүхэн хэм хэмжээ, ирээдүйн таамаглал, төлөвөөс давсаар байна. Манай улсын хэмжээнд тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл ослын тоо давтамж бодитой буураагүйгээс гадна ус, цаг агаар, уур амьсгалын гаралтай аюулт үзэгдлийн сүүлийн 10 жилийн дундаж хоёр дахин нэмэгдсэн статистик байна” хэмээн онцоллоо.

 “Гамшиг, уур амьсгалын эрсдэлийг удирдах чадавх”-ыг тодорхойлох зорилгоор 2023-2024 онд чадавхын үнэлгээг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл буюу КАДРИ түншлэлийн багаас хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, салбар хоорондын зохицуулалт гэсэн үндсэн зургаан салбарын хүрээнд нийт 157 үүнээс хэрэгжүүлэхийг тусгайлан зөвлөсөн 45 зөвлөмжийг гаргасан байна.  

Тиймээс тус хэлэлцүүлгээр дээрх зөвлөмжүүдийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга замын талаар санал солилцлоо.

Аливаа гамшиг, аюулт үзэгдэл, осолтой тэмцэх, урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, гамшгийг даван туулах чадавхыг бий болгох, бэхжүүлэх асуудал Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй учраас тус хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмж нь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.