Төслийн хүрээнд Японы гамшгаас урьдчилан сэргийлэх өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж, туршлага судаллаа

A- A A+

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэмжлэгтэйгээр Нагоягийн их сургуультай хамтран  Ховд аймагт хэрэгжүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, орон нутгийг чадавхжуулах төсөл”-ийн II шат болох “Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн тогтвортой үйл ажиллагаа, боловсрол төсөл”-ийг Боловсролын яам, МУИС болон Шинжлэх ухааны академийн Газарзүй-геоэкологийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядагаар ахлуулсан алба хаагчид тус улсад ажлын айлчлал хийж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болоод Киото, Нагоя, Токиогийн их сургуулийн багш нарын сургалтад хамрагдсан юм.

Мөн Японы түүхэн дэх газар хөдлөлтүүдийн нэгд тооцогддог 1995 оны Кансай бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн нөхцөл байдлыг харуулсан түүхэн музей, цэцэрлэгт хүрээлэн, газар хөдлөлтийн барилгын хүчитгэл, урьдчилан сэргийлэх хүрээнд иргэд, олон нийтэд олгож байгаа мэдлэг, мэдээлэл болоод сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагатай газар дээр нь танилцаж, туршлага судаллаа.  

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ