Онцгой байдлын ерөнхий газрын 2025 оны сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрэн хайх, аврах ажиллагааны ахлах удирдагч нарын сургалт, дадлага”-ыг 2025 оны 02 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Эрэн хайх, аврах анги салбарын захирагчийн үүрэг, хариуцлага бол гамшиг ослын үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хамгаалахад хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тус албан тушаалтан нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулах журам, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, мөн алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах үүрэгтэй. Таны гаргаж буй шийдвэр хэр оновчтой байна, тэр хэрээр хүний амь нас эрсдэх эрсдэлийг багасаж, иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгө хохирох магадлал бууруулах чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл Эрэн хайх аврах ажиллагаа зохион байгуулалт сайтай, амжилттай байх нь гамшиг ослын хохирлыг хамгийн бага хэмжээнд хүргэхэд чухал нөлөө үзүүлдэг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй” хэмээн онцолсон юм.

Энэхүү сургалт, дадлагаар эрэн хайх, аврах ажиллагааны опертив-тактикийн түвшинд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах нэгжийн хэмжээнд удирдлага, зохион байгуулалт, албан тушаалтны чиг үүрэг, ажиллагааны үе шат, дараалал мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, сэтгэл зүйгээ тогтворжуулах дадлага, ур чадварыг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нарт олгов.


Тодруулбал “Эрэн хайх, аврах нэгжийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Олон улсын эрэн хайх, аврах ажиллагаа”, “Аврах ажиллагааны үеийн сэтгэл зүй, сэтгэл зүйгээ тогтворжуулах”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зохион байгуулалт”, “Цацраг, химийн хорт болон аюултай бодисын ослоос сэргийлэх” зэрэг мэргэжлийн ур чадварын хичээл сургалт болон цэргийн дүрэм, журмын мэдлэг бататгах, хувь хүний ур чадвар, бусдын зан чанарыг танин мэдэх арга зүйд суралцах чиглэлээр сэдэвчилсэн, танхимын сургалт болон дадлага хэлбэрээр зохион байгуулагдлаа.


Гурван өдрийн турш үргэлжилсэн тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Эрэн хайх, аврах анги, салбарын захирагч нийт 24 алба хаагч хамрагдаж, оролцогчдод гэрчилгээ гардуулсан юм.



2025/02/21
Шинэ мэдээАлба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
2025/02/21
Шинэ мэдээБи 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд суралцаж, VIII ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм.
2025/02/21
Шинэ мэдээЗасгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.