Дундговь аймагт өнгөрсөн онд гамшиг ослоос учирсан хохирлын хэмжээ 2,5 дахин буурчээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй ажлын хэсэг Дундговь ажиллалаа. Тодруулбал Дундговь аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, Эрдэнэдалай, Хулд, Мандалговь сум дахь Эрэн хайх, аврах салбарт ажиллан алба хаагчидтай уулзалт хийсэн юм.

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар батлагдсан “Зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-ын дагуу зудын эрсдэлийн үнэлгээг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар хийсэн. Нийт 39 нэр төрлийн индикатор ашиглан зудын эрсдэлийн үнэлгээ хийхэд Дундговь аймгийн 15 сумаас их эрсдэлтэй-1, дунд эрсдэлтэй-4, бага эрсдэлтэй-9 сум байна.

Дундговь аймгийн хэмжээнд 2024 онд нийт 120 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 26 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 3,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  2024 оныг 2023 онтой харьцуулахад аюулт үзэгдэл, ослын дуудлага 25% өссөн, аварсан хүн 67%-иар өссөн, авран хамгаалан хөрөнгө 47% өссөн, харин учирсан хохирол 2.5 дахин буурсан үзүүлэлттэй гарчээ. Нийт 120 гамшиг, аюулт үзэгдэл, ослоор  онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 462 хүн, 116 техник хэрэгсэл, мэргэжлийн ангиас 365 хүн, 128 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Онцгойн төгөл” чацарганын талбайг байгуулсан.Энэ хүрээнд 4500 ширхэг чацарганы модыг тарьж, дуслын усалгааны системээр усалж 80 хувьтай ургуулан арчилж, ургуулж байна. Үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын газрын хэмжээнд 8320 ширхэг /чацаргана 4500ш, шар хуйс, хайлаас 3820 ширхэг/ модыг тарьж ургуулан арчилж байгаа талаар ажлын хэсэгт танилцуулсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.