Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт:  Өвөрхангай аймагт бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэлээр -3…-8 градус, бусад нутгаар -8...-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 3-8 метр, -11…-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 22-нд нутгийн баруун хэсгээр, 23-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -9...-14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө +4…-1 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.

Гал түймэр: 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Тамир багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 15:23 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Б-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн  хэмжээтэй галлагааны өрөөний таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багт суудлын авто машин шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 18.57 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход  иргэн Х-гийн  “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багт хүнсний цехийн тоног төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 02.20-ны өдрийн 22:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 24х8 метрийн хэмжээтэй  хүнсний  цехийн тос халаадаг зуух  шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.21-ний өдрийн 00:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргасан. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ