Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийн чиглэлээр судалгаа хийж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс "Монгол орны өвлийн гамшигт уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгамдаж буй асуудал" сэдэвт судалгаа хийж байна. Тус судалгаа нь Австрали Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа бөгөөд энэ өдрүүдэд хээрийн судалгаа хийгдэж байна. Хээрийн судалгааг баруун, зүүн, говийн бүсийн аймгийг зориудын түүврийн аргаар сонгон хийж байгаа юм. 

Судалгааны багт Говийн бүсэд дэд хурандаа П.Чимэдцэрэнгээр ахлуулсан баг, Зүүн бүсэд  ахмад Т.Өсөхжаргалаар ахлуулсан баг, Баруун бүсэд ахмад Д.Нарантуяагаар ахлуулсан судалгааны баг буюу нийт гурван баг ажиллаж байна.

Хээрийн судалгааг малчин айл өрхүүдтэй уулзалт зохион байгуулан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, малчин өрхөд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, сум багийн түвшинд энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэргийг асуумжийн болон бүлгийн ярилцлагаар явуулж байна. Мөн сумын холбогдох мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдэл, гамшгийг даван туулах чадавхын чиглэлээр сургалт зохион байгуулан ажиллаж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.