Өмнөговь аймаг мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 88,3% хангаад байна

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд тус аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Тэрээр "Аймгийн хэмжээнд 2021-2024 онд 719 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсон нь Өмнөд бүсийн хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын 22.5 хувийг эзэлж байна. Алба хаагчид дээрх хугацаанд 459 эрдэнэт хүний амь нас, төр хувийн хэвшлийн 31.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.  Аюулт үзэгдэл, ослын дүн мэдээнээс харахад гал түймэр хамгийн олон буюу 428 удаагийн тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь нийт тохиолдлын 59.0 хувийг, зам тээврийн осол, цас, шавар, ус элсэнд суусан, төөрсөн сураггүй болсон зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой осол 169 удаа буюу 23.0 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл нийт тохиолдлын 82.0 хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Энэ нь цаашид хүний санамсар болгоомжгүй үйлдлээс гардаг аюул, ослын эрсдэлийг бууруулах, иргэд, олон нийтийн хандлага, хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна" хэмээн онцолсон юм.

Өмнөговь аймгийн хэмжээнд 1,9 сая толгой мал өвөлжиж байгаагаас 59.0 мян толгой мал отроор өвөлжиж, хаваржиж байна. Нийт малчин өрхийн 4,2 хувь нь отроор өвөлжиж байна. Түүнчлэн малчин өрхийн хувийн бэлтгэл 90,2%, мал аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 88,3% ханган ажиллаж байгаа талаар аймгийн Онцгой комиссоос танилцууллаа.

Хошууч генерал Г.Ариунбуян мөн "Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн хувьд зудын гамшигт өртөх байдал 16 баг Дунд, 29 баг Их, 14 баг Маш их түвшинд байгаа бол ганд өртөх байдал маш их түвшинд 5 баг, их түвшинд 47 баг хамаарч байна. Эрсдэлийн үнэлгээгээр өртөх байдал маш их, их гэж үнэлэгдсэн аюулт үзэгдлийн төрлөөр цаашид эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэх шаардлагатай" хэмээн онцоллоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь болсон эрхэм генерал

Би 1967 онд Булган аймгийн Булган хотод төрсөн. 1975 онд аймгийн 8 жилийн II дунд сургуульд  суралцаж, VIII  ангиасаа Улаанбаатар хотод шилжин нийслэлийн Ажилчны районы 10 жилийн 41 дүгээр  бүрэн дунд сургуульд орж, 1985 онд 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Улс төрийн ангийг 1989 онд төгссөн. Тэр цагаас хойш миний амьдрал мөрдэстэй, жагсаалын талбайтай, мөн төрийн захиргааны ажилтай эргэж буцалтгүй холбогджээ гэдгээр бидний яриа эхэлсэн юм. 

Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудтай уулзалт хийлээ

Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас  ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн  болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.