Гал түймэр гарах шалтгааны 53,4 хувь нь иргэний санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй

A- A A+

Сүүлийн 5 жилд гарсан объектын гал түймрийн 8169 удаа буюу 53,4% иргэний санамсаргүй байдлаас, 5538 удаа буюу 36,2% цахилгаанаас, 1591 удаа буюу 10,4% бусад шалтгаанаас үүдэн гарсан байна.

Иргэдийн санамсаргүй байдлаас үүдэн гарсан гал түймрийг дотор нь ангилж үзвэл лаа, дэн, тамхи, чүдэнзний галаас 32,5%, ил задгай гал, үнс нурмаас 37,2%, пийшин, зуух, яндангийн цонолтоос 24,6% зэрэг шалтгаанууд ихэнх хувийг эзэлж байна.

Өвлийн улиралд гарч байгаа гал түймрийн ихэнх хувь нь байшин, гэрт тохиолдож байгаа бөгөөд эдгээр объектод гарсан гал түймрийн дийлэнх шалтгаан нь пийшин зуухны яндангийн цонолтоос шалтгаалж байна. Мөн цогтой үнс нурам ил задгай асгах, хөлдсөн автомашин болон бусад эд зүйлсийг халаах, гэсгээх зорилгоор ил гал, газ, бамбар зэргийг ашигласнаас үүдэн гал түймэр гарах тохиолдол өндөр байна.

Цахилгаанаас үүдэн гарсан гал түймрийн 2559 удаа буюу 46,2% -ийг ашиглалтын буруугаас, 2021 удаа буюу 36,5%-ийг угсралтын буруугаас, 958 удаа буюу 17,3%-ийг техникийн гэмтлээс шалтгаалсан байна.

Иргэд цахилгаан хэрэгсэл ашиглахдаа хэт ачаалал үүсгэх, чанаргүй муу уртасгагч хэрэглэх, цахилгаан хэрэгслүүдийн утсыг уртасгаж холбох, холболтыг буруу хийж богино холбоос, шилжилтийн эсэргүүцэл үүсгэх зэрэг шалтгаанууд нь цахилгаан ашиглалтын нийтлэг шалтгаанууд болж байна.

Мөн цахилгаан угсралтыг мэргэжлийн байгууллагаар хийлгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн хийж, гүйцэтгэж байгаа нь угсралтын буруугаас үүдэн гал түймэр гарах нийтлэг шалтгаан болж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Өсвөрийн сургагч багш бэлтгэх “Risk” арга хэмжээг зохион байгууллаа

Тус хөтөлбөр нь Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн төлөөлөл  10, 11, 12 дугаар ангийн сурагчдыг гамшиг, ослын эрсдэлийг таних, урьдчилан сэргийлэх, аюулгүй зан үйлийг түгээн дэлгэрүүлэх мэдлэг, чадвартай өсвөрийн сургагч багшаар бэлтгэхэд чиглэгддэг онцлогтой.

Зүүн бүсийн аймгуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх уулзалт, семинарыг зохион байгууллаа

Тиймээс уулзалт, семинарын үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ